Баяраа бол уул уурхайн компанийн дарга. Эхнэртэй бас 2 хүү 1 охинтой. Гэвч энэ хүртэлх амьдрал нь шулуун камаар явсангүй. 10-р ангид байхдаа тэр ангийнхаа манлайлагч сурагч байсан. Түүний хичээл хийх мөн түүний мэдлэг үеийн хүүхдүүдээс хол тасарсан байв. Тэр ер нь шоу нтр гэж явдаггүй гэр амьтай хүүхэд байж. Архи амсах нь битгий хэл тамхинд ч ойртож үзээгүй аж. Нэгэн орой ангийнх нь хүүхдийн төрсөн өдөр болж түүнийг урьж архи амсаж үзээгүй түүнийг архиар шахаж. Архины халуунд автсан бас сэтгэл нь хөөрсөн Баяраад олон хөөрхөн охидын дунд бас үеийн хөвгүүдийн дунд дураарай байх нь таалагдаж байв. "Шоудах" таалагдсан гэж хэлж болно л доо. Түүнээс хойш Баяраа ахин шоудах хүсэл болж ямар нэгэн баярын тэсч ядан хүлэх болсон нь түүнийг дотроос нь гижигдэнэ. Энэ нь түүний хувьд амттайхан шаналал байлаа. Ингэж явсаар ахин нэг найзынх нь төрсөн өдөр болж тэгээд шинэ жил гэх мэтээр ойр ойрхон нэлээд хэд шоудаад авч. Төгсөх дөхсөөр л гэтэл Баяраа улам бүр хичээлээс холдож шоу эргүүлэх болж. Анхандаа шоучин найзууд нь түүнийг дууддаг байж. Харин яваандаа Баяраа тэднийг дууддаг болж. Төгсөх дөхсөөр л.… Яваандаа түүний шоучин найзууд нь ч ирэхээ больсон хэдий ч Баяраа зарим үед ганцаар шоудсаар л. ЭЕШ болоход Баяраа хүссэн оноогоо авч чадсангүй. Ичсэндээ ямар ч хамаагүй хувиар авч гарч ирэн түүнийгээ өөрийнхөө мөрөөдлийн мэргэжил маягаар хүмүүст хэлж байв. Гэвч дотроо бол дургүй. Хүссэн мэргэжлээрээ 4 жил сурж ямар ч мэдлэггүй төгссөн ч нэгэн компанид төгссөн мэргэжлээрээ ажилд оров. Сайндаа ч орсонгүй танил ихтэй аав нь хүний урдуур хойгуур гүйж барин оруулжээ. Гэвч Баяраа ажилдаа дургүй хэвээр. Тэгэж явсаар тэр нэгэн бүсгүйтэй танилцав. Тэгэж явсаар өнөөх бүсгүйтэйгээ гэр бүл болов. Анхныхаа хүүхдээ өдгийпөж авсныхаа дараа Бараа одоо л хичээх ёстой гэж толгойгоо өндийлгөв. Гэвч урд нь дургүй ажил бас дургүй мэргэжил. Баяраа ажлынхаа хажуугаар магистр сурж эхэллээ. Магистр төгссөнийхөө дараа уул уурхайн коипанид оров. Үр хүүхдээ мөн хайртай хүнээ гэж зүтгэсээр одоо тэр комданийнхаа дарга нь болсон. Баяраа чадсан гэвч өөрийн толгойгоор хийнэ гэж ам бардам хэлж байснаараа биш түүний хайртай эхнэр бас үр хүүхдийнхээ ачаар мөн өөрийнхөө хичээл зүтгэлийн ачаар. Баяраа бол өөрийгөө гээсэн хүн. Арван жилд байхдаа шоудаж өөрийгөө гээж, амьдралд гарж ирээд ухаарч өөрийгөө гээсэн хүн.
No comments:
Post a Comment