Түүний хариу үйлдлийг үгээр хэлбэл дэмийрэх л гэх байх. Гэхдээ энэ хэзээ ч таны мэдэх дэмийрч буй үзэгдэл биш. Тэр өвчтэй. Хазуулснаас болж маш хүнд өвчтэй болсон юм.
“ Санаж байна уу? Анх хоёулаа сургуульрууугаа уралдаж гүйдэг байсныг?”
Тэр хүлээсээ тайлах гэж, хүлээсүүдээ тасдах гэж хамаг хүчээрээ биеэ чангалж архирна.
“Дандаа л чи түрүүлдэг байж билээ. Би мэднээ. Чи надаас хоёр дахин хурдан гүйдэг мөртлөө надтай хурдаа тааруулж уралддаг байсныг. Чи мэдэх үү? Миний найзууд бүгд новшнууд байсныг. Чи ч гэсэн новш л байсан. Мэдээж одоогийнхоосоо хэд дахин дээр байсан л даа.”
Инээд хүрэв. Хүлээстэй сууж байгаа найз минь миний өөдөөс архирч намайг идэхээс байж ядах нь нүдэнд нь илт харагдана. Сааралтаж, амьгүй болсон нүдэнд нь. Бор арьс нь одоо үхжиж хатууран энэ тэндээ цуурсан байдалтай харагдах нь түүнийг бусдаас ямар ч ялгаагүй болсныг илтгэнэ. Ухаан санаа, оюун бодол, зүрх сэтгэл нь хаа нэгтээ алга болж араатнаас дор авирлах болсон найз минь. Тийм ээ тэр ч гэсэн бусдын нэгэн адил халдвар авсан. Зомби болсон. Бас одоогоор надад хань болж буй ганц хүн.
Би түүнийг архирсан хэвээр нь өрөөнд нь үлдээгээд хаалгыг нь хааж гарав. Хөшгөө нээхэд саяхан мандсан нар цонхоор тусаж доторх зүйлсүүдийг гэрэлтүүлснийг харахад сэтгэл бага ч атугай дээрдэх шиг болов. Толины өмнө очиж зогсов. Миний царай ч гэсэн найзынхаас ялгархааргүй байна. Би түүнтэй ижилхэн болгоод будчихсан юм. Юу ч гэсэн өглөө болж байгаа болохоор ямар нэгэн юм идэх хэрэгтэй. Үнэндээ би өчигдөр орой маргааш идчихээр юм олчихно гэж бодоод бүгдийг нь идчихсэн байдаг. Тэгэхээр найзынхаа ч, өөрийнхөө ч ходоодыг баясгах юм олох хэрэгтэй.
Үүдний шүүгээнээс цус болж урагдсан ногоон цув олж өмсөв. Бас гутал өмдөө ч сольж амжив. Эвгүй сонсогдох байх л даа. Энэ бүхнийг би үхсэн зомбиноос тайлж авсан юм. Ернө гурваас дөрөв хоногийн дотор хувцсаа сольж байхгүй бол үнэр нь бага багаар арилж байдаг юм. Харин цус, зомбины үнэр нь нэгэнт арилчихвал тэд намайг мэдчихнэ. Шургуулганаас гар буу, хутга , тороо ч авлаа. Дараагаар нь цонхруу ойртож ойр орчмыг ажив. Хөрш айлын эмэгтэй одоо хүртэл гараа хашааны завсраас аваагүй бөгөөд хиймэл шүд нь амнаас нь хэдийнээ унасан ч тэр хашааг буйлаараа өглөө оройгүй хэмлэнэ. Харин гудамжаар хоёр гурван зомби хамгийн удаанаар хөлөө зөөн яван алдана. Тэдэнд хэзээ ч хууртаж болохгүй. Тэд идэж болох юм байгааг мэдрэх л юм бол дөрөв хөллөн маш хурднаар гүйнэ. Тэднээс хурдаараа зугтаж амь гарна гэвэл бүтэшгүй харин ухаанаараа бол өөр хэрэг.
Ахиад толины өмнө очив. Тэднээс ялгагдах юмгүй болжээ би. Энэ төрхийг толины өмнө харах болгондоо би магадгүй зомби болчихсон бол илүү амар байх байсан даа гэж боддог. Магадгүй би хүн хэвээрээ байгаа сүүлчийн хүн ч байж магад. Гэхдээ надад одоог хүртэл асаж байгаа итгэл дотор минь бий. Үсээ сэгсийлгэж, биеийнхаа зүүн талыг суллаад хаалгаа онгойлгов. Зүүн хөлөө суллаж чирж алхаж эхлэв. “Сандарч илүү үйлдэл хийж болохгүй, би бол зомби, би бол зомби” гэж өөртөө сануулан нүдээ зөвхөн нэг чигт төвлөрүүллээ. Өөр чигт харах бол нүдээ биш толгойгоо л хөдөлгөх хэрэгтэй. Яг зомби шиг.
Хашаан доторх зүлэг, мод, суудал бүгд цусанд будагдсан. Одоо тэдгээр зүйлс хар өнгөтэй. Хашаанаасаа гарахад нэг зомби надруу харав. Би ч өөдөөс нь харж зогссон хэвээр. Удалгүй толгойгоо өөр зүгрүү хөдөлгөхөд нь удаанаар доголсон хэвээр холдов. Миний явах зүг бол ой. Гэхдээ би сүпермаркетруу эхлээд очих хэрэгтэй. Супермаркетуудад одоо олигтой юм олдоно гэдэг бүтэшгүй харин ойд бол зомби нарын сэглэж хаясан шинэхэн амьтдын мах зөндөө байдгийг саяхан олж мэдсэн. Супермаркет хүртэл буудал гаруй зайд хөлөө чирэн явж ирэв. Ингэж явахад хөл их өвдөнө бас их удаан. Рамнаасаа салж унасан хаалган дээгүүр гишгэлэн явж орлоо. Урьдын адил хөл доор хагархай шилнууд шаржигнана. Юуны түрүүнд дотор зомби байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Хэрэв байх юм бол энд идэх юм хайна гэдэг худлаа зүйл болно. Тэгснээс шууд ойруу чиглэсэн нь дээр. Хяналтын өрөөрүү очлоо. Анх энд ирэхэд хамгаалагч ширээ налаад үхчихсэн байсан. Харин хэд хоногийн дараагаас ахиад ирэхэд тэр байхгүй байсан. Хувираад цус урссан биеэ чирээд явсан нь шалан дээрх мөрнөөс илт харагдаж байсан бөгөөд одоо хүртэл тэр мөр нь хэвээрээ харагдана. Аз болоход камерууд одоо хүртэл ажиллаж байлаа. Ямар ч зомби харагдсангүйд би баярлаж хэвийн төрхөндөө ороод юу ч гүй болсон лангуунуудыг дахин дахин шалгаж эцэст нь лангуун дээрээс бус кассны шургуулганаас жигнэмэг бас шоколад л олов. Баяр тэмдэглэхэд дажгүй л сонголт харин амь гарах гэж зүтгэж байгаа хүнд... Маргаашнаас өөр газар олох хэрэгтэй.
Цаг гарны дараа доголж, биеэ чирж явсаар ойн захад ирэв. Энд ямар ч камер, тусгаарлах хана байхгүй тул энэ чигээрээ яваад, ямар нэг шинж тэмдэг, мөр алдалгүй олох явдал юм. Нарс модод салхинд найгаж, навчис нь бүжих нь үзэсгэлэнтэй ч энэ өвчин хүмүүсийн ертөнцийг үгүй хийгээд зогсохгүй, байгаль дэлхийг ч үхэл, хядалтаар будаж орхижээ. Хаа сайгүй сэглэж зэмлэгдсэн амьтдын яс, арьс. Модны хожуул, хөгд, навчис, өвс, бут сөөг, нялх гацуур бүгд ялгаагүй аймшигт халдварын золиос болж цусанд нэгэнтээ будагджээ. Ойд ан хийж буй зомби харагдахгүй байгаа нь сайшаалтай ч нөгөө талаар энд амьд амьтан байхгүй болж буйн илрэл юм. Ахиад цаг хэртээ дотроо муухайртал үхсэн амьтан бэдэрсний эцэст саяхан бариулсан доргоны өмнө очив. Тэр үхээгүй байв. Бага зэрэг хөдөлж байлаа. Намайг ирэхээс өмнөхөн түүнийг ийм байдалд оруулжээ. Надад өрөвдөх цаг алга. Би шууд л түүний амийг тасдан хазсан, халдвартай байж болох хэсгүүдийг тасдан хаяав. Шоколад, жигнэмэгтэй тороо гаргаж ирэхэд нүдний үзүүрт юм хөдлөв. Хүн биш том бор юм. Тэр гөрөөс байлаа. Гэвч түүний амнаас нь цус урсаж, улангассан саарал нүдээр надруу хараад архиран дайрав. Би айж хойшоо алхаад унав. Буу. Буугаа гаргах хэрэгтэй. Гараа бууруугаа явуулж байхад гөрөөс тулж ирэв. Хажуу тийшээ өнхөрж бултсан ч тэр урд хоёр хөлөөрөө намайг тийрч, толгойг минь гишгэхээр дэвсэлж эхлэв. Би нэг гараараа чадах ядахаараа толгойгоо хаан нөгөө гараараа буугаа авч амжив. Ойд гурвантаа бууны чимээ гарлаа.Гөрөөс яг л тэдний гаргадаг авиаг гаргаад тэр чигээрээ унав. Харин дараа нь хөлийн чимээнүүд маш хурдан ойртохийг сонсов. Тороо олоод доргоныхоо махийг буу хутгатайгаа хамт чихэж аваад гөрөөсний цуснаас хангалттай хэмжээгээр нүүр, хувцсаа будаад биеэ чирэн алхсаар ойгоос гарахаар удаан гэгч нь явахад дөрөв хөлөлсөн зомбинууд гөрөөсний зүг хар хурдаараа давхилдан хажуугаар гарав.
Харуй бүрий орчныг бүрхэж байхад гэртээ ирэв. Хөрш айлын эмэгтэй одоо хүртэл хашааг хэмлэсээр. Гэртээ орж хаалгаа сайн гэгч нь цоожилж, хөшгөө хааж гэрлээ асаав. Миний хувьд тог тасрахгүй байгаа нь л байж болох хамгийн том аз болжээ. Найз минь одоо хүртэл архирсаар, суудал дээрээ тогтож ядан тонгочиж, толгойгоо хоёр тийш зогсоо зайгүй сэгсэрч байснаа сая намайг хараад дуугүй болов. Ийм хувцас, үнэр, нүүртэй би түүний хувьд зомби болон харагдаж байгаа билээ.
Доргоны махнаас селфиний гаранд өлгөөд амруу нь ойртуулав. Тэр хоёр ч удаа өгсөн махийг минь толгойгоороо мөргөж надруу заналтай гэгч нь архиран харав. Зогсоо зайгүй амных нь өмнө мах барьсаар сая нэг хазсанаар тэр махийг минь өчиггүй идэж орхив. Тэр цадаагүй. Угаасаа халдвар авагсад хэзээ ч цадахгүй. Гэхдээ түүнийг маргааш хүртэл амьсгаатай байхад саяны мах элбэг хүрнэ.
Дараа нь махаа чанаж өөрөө идсэнийхээ дараа сандалаа бариад найзынхаа хажууд очиж суув.
“Энэ халдвар хаанаас эхлэлтэйг нь би мэдэхгүй. Хэзээ эхэлснийг ч бүр мартаж орхиж дээ. Тэр өдөр би гэртээ үдэшлэг зохиосон юм. Хориод хүн л ирсэн байх. Хөгжмийн аяс, инээд наргиа, бас бүжиг бүгд л сайхан байсан. Хашгираан сонссон. Эхнийх, дараагийнх, тэгээд дараагийнх. Өвдөлт, шаналлаар дүүрэн, аврал хайсан хашгиралтууд. Тэр үед л би ухаан орсон. Цонх хагарч, ухаан мэдрэлээ алдсан аймшигтай хүмүүс гэрт минь урилгагүйгээр зочилсон. Бүх явдал хурдан болсон. Үдэшлэгний маань зочид ийш тийш зугтаж. Амжаагүй нь бариулж байлаа. Тэд үнэхээр хурдан байсан. Би харж буй зүйлдээ итгэж чадахгүй зогсоо чигээрээ хөшчихсөн. Дээд ангийн охидын нэг зугтаж амжилгүй хөлний минь хажуухан аврал хайсан нулимстай нүдээр надруу ширтээд гараа сарвайж байхад урилгагүй зочид түүний шилбийг тас хазаж байлаа. Гэрэл анивчиж, хөгжим хангинасан хэвээр. Дараа нь зомби нар намайг харсан. Миний ээлж байсан. Тэр улангассан нүд, цусаар дүүрсэн ам намайг чиглэн харайхад намайг хэн нэгэн дарж унагасан. Тэгээд л би ухаан алдсан.
Намайг ухаан ороход тэр дээр маань байж л байсан. Гэхдээ хамгийн хэцүү хэсэг нь юу гээч. Чи нэг ч амьсгалаагүй бас нэг ч удаа зүрх чинь цохилоогүй.” өөрийн эрхгүй нулимс гарав. Нулимсаа гараараа шудрахад найз маань намайг сонссон шинжгүй дуугүй суун юу ч юм гөлөрнө.
“Тэр чи байсан. Тэнэг минь. Чи намайг амиараа аварсан. Өнөөдөр би биш чи амьд байж болох л байсан. Амьдралдаа хийсэн хамгийн том алдаа чинь тэр байх. Чи надаас сэтгэлийн хат, эр зориг, биеийн хөгжил бүгдэнгээр нь илүү байсан гэвч чи намайг хамгаалсан. Яагаад? Ийм болохоор чинь би чамайг халдвар авсан ч гэсэн хэзээ нэгэн цагт энэ халдвараас салгана гэж итгээд хажуудаа байлгаж байна. Тэгээд нэг л өдөр чи урьд нь хардаг байсан тэр л бор нүдээр баяртайгаар надруу харна тийм биз дээ.” Үгээ дуусгаад ахиад л сул урссан нулимсаа арчив. Яагаадыг нь мэдэхгүй тэр архирсангүй. Ийш тийшээ гөлөлзөх аж. Харин би тайвшрахаар түүнийг орхив...
...Энийг орой болгон би түүнд ярьж өгдөг. Хэзээ нэгэн цагт тэр үүнийг сонсоно. Чих нь үгүй юм аа гэхэд зүрх сэтгэл нь сонсож л таарна. Өрөөлийн өмнөөс өөрийнхөө амийг өгсөн ухаангүй найз минь.
Унтах цаг болжээ. Усанд орж өөрийгөө мах, цусны үнэрээс салган хүн төрхөндөө оров. Орондоо ороход намайг хөнжил бус ганцаардал хучиж авна. Тэгээд дотроос минь намайг дааруулж эхэлнэ. Аав ээжийнхээ зургийг харлаа. Уг явдал болоход аав ээж маань хөдөө явсан байсан юм. Тэгэхэд тэд ирээгүй. Одоо ч тэд ирээгүй л байна. Орой болгон би тэднийг хажууд минь байгаасай гэж хүсдэг ч амьд л гарсан байвал болоо доо хэмээн бас залбирдаг. Нэг л өдөр тэд намайг хайсаар ирнэ үгүй бол би тэднийг хайхаар эндээс явна.
Өглөө болоход найзтайгаа цуг юм идэв. Би түүнд ахиад л хамтдаа өнгөрөөсөн багынхаа дурсамжаас ярьж өгөв.Хэзээ намайг босож ирээд идэх бол гэсэн айдастай би түүнтэй харьцдаг байсан бол одоо надад тэр айдас байхгүй болжээ. Миний дассанаас биш түүний өөрчлөгдсөнийх. Жишээ нь л гэхэд тэр өнөөдөр надруу архирсангүй бас намайг хоол гэсэн нүдээр хараагүйг би анзаарсан. Тэр эдгэж байгаа эсвэл найз маань намайг хуурч өөртөө ойртуулах гэж байж ч магад. Үгүй бол тэр шинэ цус уугаагүйгээс болж үхэж байгаа. Сүүлийн таамаг л биш байгаасай.
Өөрийнх нь анх охин үнсэж байсан түүхийг нь ярьж, ганцаараа баахан инээснийхээ дараа түүнтэй цуг DVD тоглуулагчаар үзсэн кинонуудаа ахин үзэх гэж оролдов. Харамсалтай нь түүнд зурагт таалагдсангүй. Нүүрээ буруулж хашгирав.
Өчигдрийн авчирсан мах маргааш хүртэл хангалттай хүрэх учир өнөөдөр надад дүрээ хувиргаж гарах хэрэг байхгүй. Өдөр болгон би цонхоор ширтдэг. Анхандаа зөвхөн үхэл, цус, тарчлаан, үхдэлүүдийг бас айдас л цонхны цаанаас мэдрэгддэг байсан бол одоо нарны туяа улам тодрох мэт л санагдана. Тэд цөөрч бас сульдаж, турсан нь илт харагдаж байлаа. Бүх зүйл мөхөх тавилантай. Үхдлүүд ч мөн адил.
Өдрийн үлдсэн хэсэгт нь өөрийгөө зүгээр байлгахгүйг хичээн өлөг болж бүх үеийг нь хэдэнтээ давсан видео тоглоомнуудаа ахин дахин тоглосоор өнгөрөөв. Зүгээр л суух юм бол тархин дотор минь ганцаардал гэсэн маш том агуй угтаж байгааг мэдэж байгаа болохоор би байнга өөр зүйл дээр төвлөрч байв.
Орой болоход найзыгаа хооллов. Тэр түүхий мах идсэнгүй. Амруу нь ойртуулахад л тэр нүүрээ буруулж байсан тул өөрийнхөө хоолноос өгөв. Амтархан идэх аж.
“Чи миний мэдэх хамгийн муухай инээдэг хүн гэдгээ мэдэх үү? Хүмүүс яагаад надад онигоо ярчихаад чамд ярьдаггүй байсан гээч. Чиний инээдийг сонсоод цочдог болохоор л тэршүүдээ. Үнэхээр урлаггүй, ямар ч мэдрэмжгүй инээдэг байсан шүү. Гэхдээ л би чамд мэддэг бүх хошигнолоо ярьсан” Энэ бяцхан түүхийн дараа надруу хараад амаа хачинаар ангалзуулж эхлэв. Хааяа нэг авиа сонсогдох ч би юу ч ойлгож чадсангүй. Тэр надтай ярилцахыг хүсээд байх шиг.
Унтах цаг болж орондоо оров. Маргааш гарах хэрэгтэй.
...Тэр өдөр би найзынхаа цогцосноос бусдыг нь гаргаж хаясан. Амьсгал хураасан байсан ч гэсэн тэр миний амийг аварсан учир би яахаа мэдэхгүй байлаа. Оршуулганд нь зориулж нүх ухахийг хүссэн ч хэтэрхий аюултай байсан. Гэхдээ “яадаг ч байсан би чамайг хүндэтгэлтэйгээр оршуулна гэж хэлээд” тэр шөнө би гаражнаас хүрз барьсаар гарсан. Тэр сартай шөнө нүх ухаж байхад юу ч намайг шиншлээгүй юм. Хангалттай гүн гэж үзсэнийхээ дараа би найзыгаа үүрсээр гарахад хашааны үүдэнд нэг зомби намайг зорьж алхалсаар хүрж ирсэн. Бариулна гэхээс үхтлээ айж хөлс цуван, хөл чичирж байсан үе. Тэр намайг мэдэрч буй мэт толгойгоо зөөлөн хоёр тийш савлан надруу ойртсоор. Би найзыгаа мөрөн дээрээ тавьсан хэвээр хөшчихсөн. Зомби яг нүүрний өмнө тулж ирэхэд өөрийн эрхгүй амьсгаа боогдож, нуруугаар хүйт даасансан. Энэ үед мөрөн дээр минь унжсан хэвээр байгаа найз маань татас хийв. Үүнийг мэдэрсэн өнөөх зомби ч цочис хийн найзруу минь харснаа муухай гэгч нь архираад эргээд хурдан гэгч нь арилсан. Харин би ухаан орсон даруйдаа түүнийг буцааж гэртээ орууллаа. Ахиад бие нь хөдлөхөд тэр ч гэсэн хувирч байна гэдгийг би гадарласан. Тэгээд л би түүнийг суудал дээр нь хүлээд ухаа орохийг хүлээсэн юм.
Нулимсаа асгартал айсан тэр л үед би өөрөө зомби болон хувирах санааг олсон. Хэрэв яг тэдэн шиг харагдаж, яг тэдэн шиг хөдөлж бас тэдэн шиг үнэртэж байвал тэд намайг анзаарахгүй гэдгийг олж мэдсэн юм...
Гэгээ орсон ч би босоход арай л болоогүй гэдгийг мэдэж байна. Хэсэг хэвтсэний эцэст босов.
Үс ихээр ургаж, сахал нүүрэн дээгүүр гарж ирсэн харагдана. Өөрийнхөө цайсан царайг, турж эцсэн биеийг хараад дараа нь аврал хайсан тэр хоёр нүдийг толины тусгалд орж харав. Би хэчнээн өөрийгөө зоригжуулж хатуужуулж байгаа ч энэ бүхний цаана нөгөө л сул дорой аврал ирсэн хөвгүүн харагдах аж. Маш олон өвчтөнүүдийн дундах ганцхан эрүүл хүн. Үгүй ээ эсрэгээрээ. Би ганцаараа өвчтөн. Би л ганцаараа бусдын амийг өгөн байж аврагдаж, нэгэнт зомби болсон хүнийг гэртээ орогнуулж, хэзээ ч ирэхгүй тэр л авралыг хүлээдэг хамгийн эдгэршгүй өвчтэй өвчтөн. Ийм л болохоор би хүн шиг бус зомби шиг байх дуртай болчхож.
Тэдэн шиг алхаж, тэдэн шиг аашилж, тэдэн шиг шиншилдэг. Тийм л нэгэн би. Тэгэхээр өнөөдөр хувирах ээлж минь. Гадуур гарж өөр идэх юм олж бас өөр над шиг амьд үлдсэн хэн нэгнийг хайна. Гэхдээ худлаа энд хэн ч байхгүй тийм болохоор би зөвхөн ходоодоо борлуулах л юм олох ёстой.
Үлдсэн доргоны махаа шарж хоёр хуваагаад нэгийг нь өөрөө идэж нөгөөг нь найздаа оруулж өгөв. Түүний гадаад төрх яг хэвээрээ, зомби хэвээрээ байгаа мэт мөртлөө өөрчлөгдөж байгаа нь үйл хөдлөл, нүднээс нь илт харагдана. Өнөөдөр их ярих гэж оролдсонгүй. Би түүний гарыг хүлээснээс нь суллахад тэр өөрөө гараараа зүсэж жижиглэсэн махийг аваад амруугаа хийж байв. Би түүний сүүлийн үед гаргаад байгаа өөрчлөлтүүдэд үнэхээр талархалтай хандаж байгаа билээ. Магадгүй тэр хэзээ нэгэн цагт хүн болох байх.
Хоолоо идэж байх зуур нь түүнд багадаа хэрхэн бие биенийгээ үзэн ядаж зодолддог байсан тухайгаа ярьж өглөө. Тэр хоолруу гөлөрч байгаа ч намайг сонсох аж. Тэгээд хэрхэн эвлэрч одоо хүртэл найз байгаагийн суурийг хэрхэн тавьсан тухай өөрийнхөө мэдэх бүхнийг ярьж өглөө.
Тавгийг нь аваад “түр баяртай” хэмээн гарахын алдад би түүнтэй харц тулгарав. Харцанд нь өрөвдсөн байдал нэвт мэдрэгдэнэ. Тиймээ тэр намайг өрөвдөх мэт харах аж. Би түүнийг биш, тэр намайг шүү. Би хурдхан гараад хаалгийг хааж, хувцсаа сольж, үсээ өрвийлгөн, үлдсэн багахан цуснаас нүүрэндээ түрхээд бусдыг нь хувцасруугаа цацав. Буу, хутгаа ч авав. Зомби ч намайг өрөвдөхөөр тийм өрөвдөлтэй байдалд орчихсон юм гэж үү? Толинд өөрийгөө харахийг хүссэнгүй. Өнөөх л сул дорой аврал хайсан жаахан хүү харагдах нь тодорхой юм чинь
Гадаа гарахад үхдэлийн үнэр хамар цоргиов. Биеэ засан өмнөх шигээ удаанаар алхалж эхлэв. Хөрш айлын эгч хашааны завсраа ямар ч хөдөлгөөнгүйгээр үхжээ. Хашааны завсраасаа гарж, юм идэж чадаагүй болохоор үхсэн биз. Хашаанаас гарахад зомби нар урьдын адил ийш тийш идэшний үнэр хайн хамраа цоройлгон алхлах аж. Төлөвлөсний дагуу хотын урд захруу тэвчээртэй гэгч нь доголж удаанаар явав.
Замын турш би өөрийгөө, найзыгаа, гэр бүлийгээ, тохиолдоод байгаа үйл явдлын талаар, үхэгсдийн талаар гээд алийг нь ч бодохийг хүссэнгүй зүгээр л энэ өвчний золиос болоогүй хотын үзэсгэлэнт газруудыг таашаан явав. Цаг агаар ч нартай сайхан байна. Цаг хиртэй явж хагас цаг хайсны эцэст урьд нь орж байгаагүй орхигдсон супермаркетыг олов. Нэг хана нь нурснаас болж дээвэр нь хазайжээ. Мөн л болгоомжтой орж хяналтын өрөөг зорилоо. Харамсалтай нь бүх юм нь шатжээ. Өөрийн биеэр эгнээнүүдээр явж нэгд нэгэнгүй шалгасны дараа хамгийн түрүүнд чипс авж кассан дээрээс хөгжим тавиад суудал дээр нь суун хөлөө ширээн дээр нь тавиад чипсээ хөгжмийн аянд амтлан суув.
Ойрд амтлаагүй чипсний амт бас шаржигнах чимээ нь юутай гоё. Ямар ч бодох санах юмгүй бас хэзээ идүүлэх болоо гэж айхгүй амьдрах юутай сайхан бол? Тийм байсан цаг үе нэгэнт мартагджээ. Энэ хүртэл зүгээр биеэ зовоон байж ирсэн тул ядарсан бие минь хөгжмийн аялгуунд бүүвэйлэгдэн унтлаа.
Хоолоо барин найзыгаа хооллох гээд ороход тэр нэгэнт хүлээсээ тайлан надруу дайран дарж унагаад намайг хазаж эхлэв. Би өвдсөн даруйдаа чарлахад сандал дээрээсээ унав. Хар дарсан зүүд. Ашгүй би супермаркетдаа л байна. Хөгжмөө унтраан тороо гаргаад лангуунууд дээрээс муудаагүй, идэж болох илчлэг сайтай зүйлсийг хаман хийв. Лаазалсан бүтээгдэхүүн торлож байхад би чимээ сонсов.
Буудах чимээ. Ахиад буудах чимээ. Тэгээд хэн нэг нь хашгирж ахиад буун дуу гарав. Хэн нэгэн биш дарга цэргүүддээ тушаал өгч байгаа нь тодхон сонсогдоно. Тороо яаран байж дүүргээд хаалгаруу яарав. Дахиад чимээ. Гэвч энэ удаа буун дуу чимээ биш архиралт байлаа. Тэр чимээ нь дэлгүүр дотор бүр ард минь дуугарсан юм. Алгуурхнаар эргэн харахад нэг зомби ирчихсэн дөрөв хөллөж байв. Би өөртэй нь адил болсон ч тэр зогссонгүй надруу гүйв. Бүх юм ойлгомжтой би цус цацсан хүрмээ кассан дээр орхижээ. Буугаа араасаа гарган цэнэглэх хооронд аль хэдийн дээр минь гарч ирээд намайг дарж унагаав. Би чадахаараа хоёр гарыг нь барихад тэр намайг хазах гэж байдгаараа толгойгоороо дайрна. Буу нэгэнт гарнаас унан хэвтэж байгаа газраас минь хол гулсжээ. Тэр маш хүчтэй дээрээс минь дарсаар. Би нэг гараа аваад хутгаа гаргаж ирэх зуур мөрийг минь хазав. Өвдөлт. Тэсэлгүй хашгирлаа. Хүзүүрүү дайрахад нь би нүдрүү нь хутгаа зоов. Сугалж аваад нөгөө нүдрүү нь ч бас зоолоо. Тэр хажуу тийш гулсан унасан ч хөл гар нь хөдөлсөн хэвээр байв. Мөрнөөс цус гарж буй нь мэдрэгдэхэд би босож буугаа аван тархилуу нь буудлаа хоёр гурав буудахад тэр ямар ч хөдөлгөөнгүй болов.
Цус алдаж буй мөрөө бас ахиж амилахгүй зомбийг хараад нүдэнд үүссэн айдсын нулимсыг буу барьсан гараараа шудрав. Ахиад хөлийн чимээ. Эргэн харсан ч дэндүү оройтжээ. Өөр нэг зомби шүдээ гуянд минь шигтгэв. Буугаа онилох хооронд тэр гуяыг минь юу ч үгүй сэглэж амжжээ. Би толгойруу нь сумаа дуустал, уураа барагдтал гал нээв.
Тэр багахаан үлдсэн итгэл үүгээр унтрав бололтой. Би одоо ухаантай байгаа ч удахгүй эдний нэг болно. Тэдний нэг болон хувирахаа хүлээхүү эсвэл өмнө нь өөрийгөө ямар нэгэн аргаар цааш харуулахуу? Гэдэг л надад үлдсэн хоёрхон сонголт аж. Зомби болж хорвоог улам дордуулаад яахав. Амиа хорлох хэрэгтэй. Хутгаа хоолойныхоо өмнө аваачихад маш их зориг шаардагдана. Гар салганаж чичирнэ. Тэгээд нүдээ анилаа. Буун дуу бас хашгираан хаа нэгтээ гарсан хэвээр.
“ Үгүй ээ би үхэх болоогүй. Найз минь бараг л эдгэж байгаа би цэргүүдэд найзыгаа харуулах ёстой. Тэгсэн цагт л би тэднээс намайг найз шиг минь эмчлэхийг гуйна.” Хүзүү маань хутганы ирийг мэдрэх үед энэ бодол орж ирэв. Цус алдаж буй хэсгүүдээ боох цаг байсангүй. Шууд л хүрмээ нөмрөөд хоёр үхдэлийн шинэхэн цуснаас түрхээд хамаг өвдөлтөө шүд зуун буун дууны зүг хазуулсан хөлөө чирсээр алхав. Чимээ улам чангарч. Хажуугаар гүйх зомбинууд ихсэж буй нь намайг ойрхон ирснийг илтгэнэ. Эцэст нь танкнууд бас цэргүүдийг олж харахад би амьхандаа баярлан чадан ядахаараа хурдаа нэмэв.
“Хөөе авраарай. Энд...энд Би амьд хүн байна.” Гэж хэдэнтээ хашгираад гараа байдгаараа дээш өргөлөө. Тэгээд нэг цэрэг надруу харав. Ашгүй аврагдах нь. Харамсалтай нь тэр намайг тогтож ч харсангүй гал нээв. Би чадах хурдаараа бултсан ч гэсэн эрүүл хөлнийхөө шилбэнд буудуулав. Амнаас дуу ч гарсангүй. Амьсгалж ч чадахгүй хэсэг ухаан балартав. Маш олон өвдөлт намайг тарчлааж, үхэлрүү чангааж байгаа ч өөрийн эрхгүй инээд хүрэв. Ийм хувцастай, ийм царайтай байж би цэргүүд дээр ирж л байдаг. Хаха.
Цэргүүд зомбинуудруу галлаж харин зомбинууд зогсоо зайгүй тэдэнрүү дайрч барьж идэх аж. Намайг буудсан цэрэг ч гэсэн баригдахыг би харав. Бөөн бөөнөөрөө дээр нь овоорч цусыг нь ховх сорж, махийг нь тамшаална.
Бага багаар нүд бүрэлзэж, ухаан самууран толгой эргэж эхлэв. Алхаж ч чадахаа больсон би одоо яах вэ? Цэргийг зэмлэгдэж дуусахийг нь харж тэсэлгүй гэрлүүгээ мөлхөв. “Дөрөвхөн гудамж, дөрөвхөн гудамж, одоо гуравхан” гэж өөртөө шивнэн шивнэн өөрийгөө зоригжуулна. Эргэж харвал би цусан зам татуулжээ. Урагшлах тусам тамир барагдаж хөл гараа зөөхөд хүндрэлтэй болно. Эцэст нь гэрийнхээ довжооруу арай ядан өгсөөд хаалгаа түлхэж онгойлгох гэсэн ч хүчирсэнгүй. Хамаг байдгаараа түлхлээ. Би нэгэнт ямар ч тэнхээгүй болжээ.
Хаалга өөрөө онгойв. Арай ядан толгойгоо дээш өргөхөд эрүүл хүн урд минь зогсож байв. Маш танил бор нүд. Тэр байна. Найз минь байна. Тэр зүгээр болчхож. Буцаад хүн болчхож. Амнаас ямар ч үг гарсангүй. Зөвхөн нулимс. Эцсийн удаа гарсан нулимс минь зөвхөн баярын нулимс байв.
Найз минь надруу тонгойгоод “Чи иржээ. Чи намайг хэзээ ч орхиогүй” гэх нь бүдэг бадаг сонсдов. Би хариу хэлэхийг үнэхээр хүсэж байсан. Гэвч нуруунд минь хоёр сум зоогдлоо. Ахиад хоёр сум. Цэргүүд аль хэдийн иржээ.Би бага ч атугай инээх гэсэн ч нүд минь нэгэнтээ харанхуйлав.
“Өвчтөнүүдийн үхэл надаар төгсөж, тэдний эмчилгээ чамаар эхлэг найз минь. Чи АНХНЫХ”
ТӨГСӨВ.
Зохиолч: Б. Ууганбаяр