Friday, February 17, 2017

Миний хайрын түүх.

Тэр үед би үнэхээр хэнэггүй, бас томоогүй жаал байж дээ. Энэ үйл явдал анх 4-р ангид байхад минь эхэлсэн юм. Хүүхэд ахуйн гэнэн бас томоогүй хайр. Үүдээ томоо гэгч нь  дэлгэсэн байхад дурлалын шувуухай нисэн ирж сэтгэлд минь үүрээ засч билээ. Түүнийг минь Ганжаргал гэдэг байлаа. Манай дээд ангийн хүүхэд байсан юм. Хичээл эхлэхээс 30 минутын өмнө ирэхэд эсмен ангийн хэдэн хүүхэд цэвэрлэгээ хийж байснаас нэг л охин онцгой ихээр нүдэнд минь өртөж, бие биенээ нэрээр нь дуудаж байсан ч Ганаа гэх нэр л тогтоогдсон байлаа. За тэгээд би гэдэг дурлалдаа шатсан бацаан өдөр болгон түүнийг л харах гэж хичээлдээ эрт очдог болов оо. Зарим үед юун хичээл хийх манатай Ганаагаа бодоод суучихна шүү дээ хаха. Гэхдээ л би чинь 2009 оны 4а ангийн манлайлагч сурагч шүү дээ. Гэхдээ л өдөр болгон түүнийгээ харахыг хүсдэг байсан ч тэр болгон тааралддаггүй байлаа. Хүсэхэд хясна гэгчээр... Тэгэж явсаар нэг мэдэхэд өвөл болж ханиадны аюултай вирус илэрсний улмаас сургууль крентлиндаж би гэдэг хүн хүслээ ч биелүүлж чадахгүй хэцүүхэн байдалд оров оо. Хагас сар гаруй хичээл амрах байсан учраас өдрийн тэмдэглэл хөтлөх болов. Өдрийн тэмдэглэл дээрээ Ганаагийн тухай биччихсэн байтал гэрийнхэн олж уншчихаад шоолж байсанд гомдсондоо далдхан уйлж байлаа шүү дээ. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч би 5а гэх ангид орж ирэхдээ шинэ эсментэй болсон байгааг анзаарав. Харин хожим нь дунд ангийнхан сургуулийн нөгөө жигүүрт очдог тухай сонсож билээ. Би ч хэсэгтээ бодож, шаналж, хичээлдээ муудаж байсан ч бага ангийнхаа багшийн ачаар буцаж хэвийн байдалдаа орж, дунд ангиа нэгэн хэмнэлтэй төгсөв. 9 Төгссөн зун ангийн хөвгүүд бүгд писи тоглоно гэж дуудсан ч нэг нь ч ирээгүй байсан болохоор найзтайгаа хамт нэг байрны гадаа сууж байтал Ганжаргал минь тааралдаж билээ. Ээ бурхан минь нас ахисан учраас ч тэр үү улам үзэсгэлэнтэй болчихсон байлаа. Ягаахан хацар, булбарай уруул үл мэдэг этгээд хувцаслалт. Миний сэтгэл хөөрч бүр хашгирч байсан ч би зүгээр л мэндийн зөрүүтэй л өнгөрсөн. Харин 11-р ангид байхад хамт олимпиадад бэлдэж байсан охин дээр 2 охин ирсэн. Би хараад бүр нүдэндээ ч итгээгүй. Бүхэл бүтэн 1,5 жил нэг сургуульд бүр нэг жигүүрт дээр доороо сурчихаад яагаад огт тааралдаагүй байдаг байнаа?!?!? Багш байхгүй байсан учраас тэр хамт сууж хичээлээ хийв. Хүүхдүүд л болсон хойно бид элдвийг ярилцаж байтал багш ирэхээр нь тэдний анги руу хичээлээ хамт хийхээр явав. Түүний араас дагаж явахдаа болдогсон бол хойноос нь тэвэрчихмээр санагдаж байлаа. Тэр өдрөөс хойш Ганаа бид 2 харилцаатай болсон. Магадгүй надад л тэгэж санагддаг байсан байж болох ч бүр маш дотно. Хавар ч болж хамт сууж хичээлээ хийж байхдаа найз охинтойгоо ярих ярианаас нь найз бандийнх нь тухай сонсоод сонин царайчихсан сууж байсан сан хэхэ. Тэгээд дуусчихаад харих гэж алхаж явахдаа түүнд өгөх гэж авсан шоколате-аа урамгүйхэн идэж бил ээ хэхэ. Цаг хугацаа өнгөрдгөөрөө өнгөрч тэр минь төгсөж би хонхных нь баяр дээр нь түүний хамгийн дуртай амттанг авч очин өгчихөөд усанд гээгдсэн загас шиг л алга болсондоо.
Хэзээд зүрхэнд минь оршдог. 
Хонгор хайрт Ганаа минь. 
Хөрст дэлхийд бүдчин явахдаа. 
Хүнийх болсон хойно чинь ч. 
Өөрийн болгож зүүдэлж л байна. 
Өнчин зүрхээ царцааж л явнам.
Хүүхэд насны дурсамж юм уу хүүхэд насны мэдлэг хэзээ ч алга болдоггүй гэж ахлах ангийн минь багш хэлдэг. Магадгүй уншигч та 4-р анги гэхэд минь дургүй байсан байж ч болох. Угаасаа хичээл, тоглоом, хоол 3-с өөр юм боддоггүй нас шүү дээ. Тэглээ гээд буруудснаасаа зөвдсөн нь их юм. Тэр минь намайг физикээ хаялгүй зохиолч эсвэл сэтгэлзүйч бол гэдэг байсан. Би одоо ангидаа бүр сургуульдаа үүгээрээ алдартай. Бага, дунд ангидаа царай муутайгаасаа ичдэг байсан ч одоо бол тийм биш. Энэ магадгүй Ганаагийн л ач. Хайр бидэнд аз жаргал, уйтгар гуниг, харуусал, сэтгэлийн шарх авч ирдэг. Би одоо Ганаатай тааралдвал зүгээр л тэврээд уучлалт гуйгаад баярлалаа гэж хэлнэ. Уншигч та над шиг зүрх зориггүйгээсээ болоод хэзээ хойно бүтэлгүй хайрын түүх бичиж суухгүйн тулд яг одоо гарч ширхэг сарнай аваад хайртай хүндээ хайртайгаа хэлсэн нь дээр болов уу?

No comments:

Post a Comment