Миний анхны хайрын тухай түүх.
Аз жаргалтай төгсдөг түүх болгон нэгэн хорон санаатнаас эхтэй байдаг. Гэхдээ миний амьдралд ямар нэгэн хорон санаатан гарч ирээгүй учраас амьдрал минь өрнөдгөөрөө өрнөнө. Одоогоос 5 жилийн өмнө ангид минь шилжиж ирсэн охинд анхны харцаар дурлаж байлаа. 7-р ангид байхдаа шүү дээ. Түүнийг Цек (миний өгсөн нэр) гэдэг. Дундаж өндөртэй, цэвэрхэн царайтай энгийн л нэгэн охин. Маргаашнаас нь би түүнтэй аль болох ойр байхыг хичээдэг ч миний суудал 3 дугаар салааны хамгийн хойно, харин түүний суудал 1 дүгээр салааны хамгийн урд. Бид 2 зөвхөн Англи хэл дээр л хамт суудаг байв. Өдөр хоног өнгөрч миний түүнийг гэх нь улам ихсэв. Дараа жилийнх нь мартын наймнаар аав ээждээ эрхэлж авсан мөнгөөр нэг хиймэл сарнай нэг Alpen Gold шоколате найзаар нь дамжуулж бэлэглэв. Орой нь гэрээ цэвэрлэж байхдаа Цекрүү мессеж бичиж байгаад түүнээс үерхэхийг гуйв.
Цек надад уучлаарай би хайртай хүнтэй гэж хэлэхэд би чимээгүйхэн дөтроо тэсэрч байвч гаднаа тайван байгаа мэт гэрийнхэндээ харагдаж байв. Харин мессежээр Цекээс зүгээр л найз болохыг гуйхад тэр зөвшөөрөв. Маргааш нь физикийн олимпиадад ангиараа оролцож тарсныхаа дараа би цөөн хэдэн хүүхдэд хэлэв. Гэхдээ хамгийн сайн найз болох Цогоодоо л хэлсэнгүй. Яагаад тэгснээ би одоо ч мэддэггүй. 9-р ангийн шинэ жилийн дараа урлагийн үзлэгээр би англи хэлний багшийн оронд анхны 6-р ангид хичээл оров. Тэр ангиас Батцэцэг гэх дүү охин тодорч хамт орсон 2 хүүхдээс илүү намайг гэж байв. Тэрнээс хойш би Батцэцэгтэй нэлээд тогтмол уулзаж нэг л мэдэхэд түүнд дуралчихсан байлаа. 9 төгссөн зун шоу болож би түүнийг сүүлийн удаа харж билээ. Дараа жил нь би шилжиж шал өөр сургууль шал өөр орчинд тэс ондоо хүүхэд болж хувирав. Хамгийн ардаа дуугүй суудаг байсан би илтгэлээр цойлон гарч ирэн мат, физикээр толгой цохих болов. Яг энэ үеэс Цекийг гэх сэтгэл минь сэдрэв. 11 дүгээр ангид орох дөхөж 8 сард Цек Цогоо болон 4 найз минь хамт гадуур гарахад Цек надад онцгой ихээр харагдаж байв. 11-р ангид орсон 9-р сарын дундуур Цогоо надад Цекд хайртай болсноо хэлэв. Ингээд бид 2-н дайн эхэлж Цогоо ялалт байгуулж би арагш ухардгаараа ухрав. Гэхдээ л бид хоёрын хоорондох харьцаа минь хөндийрсөн байв. Тэр хооронд би Цекийн хувьд хамгийн сайн эрэгтэй найз гэх нэр хүндэд хүрсэн байв.
-Сайн уу.
-Сайн би сайн л байнашдээ ядаргаатай юм өөрөөр эхлүүлж болдоггүй юм уу.
-Би чамд нэг юм хэлэх гэсэн юм.
-За тэг тэг.
-Нэг зоосны 2 талд 2 л тэмдэг байдаг би энэ утгагүй тоглоомыг эхлүүлсэн ч Цогоо та хоёрын өрнөлөөс гарлаа. Би болилоо.
-Юу гэсэн үг юм?
-Би чамаас харьцаагаа тасаллаа.
-Чи юу яриад байгаан бэ?
-Уучлаарай. Гэхдээ одоо больёдоо.
-Чи яагаад намайг уйлуулаад байгаан?
Гэх мэтчилэн 2 3 орой чаталсны эцэст бид хоёр гүн шарх, хүнд итгэх итгэлээ алдаж, нүдэндээ нулимстай харьцаагаа тасалсан юм. Үүний дараа би буруу тийш хазайж архи тамхи хэрэглэдэг болсон байв. Мөн түүний буруу сонголт хийсэн гэдгийг нь батлана гэж өөртөө амлан физикийн олипиадаар явах болов.
Анхны юм гэдэг анхны л юм байдаг юм байна.
Алдаж болохгүй нь үнэн юм байна.
Гэтэл би чамайг 2 удаа алдсан.
Гэнэн тэнэг шүү дээ.
Хүн бүхэнд анхны хайр нисэн ирж харин ихэнх нь алддаг аж. Физикийн олипиадаар хичээллэж явахдаа аль 4-р ангидаа шохоорхож байсан Гена (миний өгсөн хоч) гэх охинтой ахин тааралдлаа. Буруу замаар гэлдэрч явсан би өөрийгөө цэгнэн зөв замлуу орох чиглэл минь гарч ирэв.
No comments:
Post a Comment